2020.10.20-ДЭЛХИЙН СТАТИСТИКИЙН ӨДӨР

Нийтэлсэн: 2020 он 10 сар 20. 11 цаг 25 минут
Дэлхийн статистикийн өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/267 тоот тогтоолын дагуу анх 2010 оны 10 сарын 20-нд тэмдэглэсэн бөгөөд Ассемблей 2015 оны 6-р сард 69/282 тоот тогтоол гаргаж, Дэлхийн статистикийн өдрийг 5 жил тутамд 10-р сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Дэлхийн статистикийн өдөр өөр өөр уриан дор явагдаж ирсэн бөгөөд анхны өдрийг “Албан ёсны статистикийн ололт амжилтуудыг тэмдэглэх нь” сэдвийн хүрээнд “Чанартай мэдээлэл – мэргэжлийн ур чадвар – нэгдмэл байдал” уриан дор тэмдэглэсэн бол энэ удаа “Найдвартай мэдээллээр эх дэлхийгээ холбоё” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн хүрээнд Баянхонгор сумын “Номун далай “ цогцолбор сургуулийн төгсөх ангийн 7 бүлгийн 200 гаруй сурагчдад “Статистикийн боловсрол” хичээлийг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Баянхонгор аймгийн 2019 оны нийгэм эдийн засгийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 08. 09 цаг 03 минут
Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 2019 оны эмхэтгэлийг өмнөх 4 жилийнхтэй харьцуулан 5 жилээр гаргалаа. Та бүхэн www.nso.mn /Баянхонгор аймаг/ болон www.1212.mn, www.bayankhongor.gov.mn сайтуудыг ашиглан статистикийн олон жилийн зэрэгцүүлсэн мэдээлэл болон Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн байдлаар танилцуулгыг авах боломжтой. Бидний амьдарч байгаа эрин үед нийгэм, эдийн засгийн бүхий л мэдээллийг ухаалаг утас, таблет зэргийг ашиглан цахим орчноос авч байна. Энэ цаг үед манай хэлтэс мөн адил хөл нийлүүлэн алхаж иргэд, олон нийтэд статистик мэдээллийг хүргэхдээ ихээхэн анхаарч байна. Тиймээс 2019 оноос статистикийн салбарын хэмжээнд гаргадаг бүх тоон болон байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг авч болох “1212.mn” аппликейшнийг танд санал болгож байна. Та вэб хөтөч ашиглаж байгаа бол www.1212.mn сайт руу хандахаас гадна ухаалаг гар утас, таблет(iphone, ipad, android, android tablet) хэрэглэгч бол дээрх апплкейшнийг татаж манай байгууллагаас гаргаж буй бүх мэдээ, мэдээллийг монгол, ангил хэл дээр хэрэглэх боломж бүрдлээ
Дэлгэрэнгүй

Хагас жилийн мал тооллогын хяналтаар ажиллаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 08. 08 цаг 50 минут
2020 оны 06 сарын 04-өөс Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг хангайн сумдад хагас жилийн мал тооллогын хяналтын тооллого хийв. Гурванбулаг, Заг, Жаргалант сумдын малын түүвэр судалгаанд хяналт хийхийн зэрэгцээ мөн "Малчдын аж байдал ба жендер" туршилтын судалгааг түүвэрлэгдсэн өрхүүдээс авав.
Дэлгэрэнгүй

Хагас жилийн мал тооллогын сургалтыг онлайнаар зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 18. 10 цаг 58 минут
2020 оны 05 сарын 18-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд мал тооллогын сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургалтанд 20 сумын статистик хариуцсан ажилтнууд мөн багийн Засаг дарга нар, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтыг хэлтсийн дарга Х.Ганзориг нээж үг хэлэв. Энэ жилийн "Малын түүвэр судалгаа" нь УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай давхацсан тул улс орон даяар 2020 оны 05 сарын 25-наас 31-ны өдрүүдэд зохион байгуулахаар хугацааг өөрчиллөө. Иймд зохион байгуулалтын ажилдаа анхаарч ажиллахыг сануулав.Мөн дараахь асуудлуудад онцгой анхаарахыг хэллээ.
Дэлгэрэнгүй

Цэнэг усалгаа хийлээ.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 18. 10 цаг 21 минут
Хамт олноороо өнгөрсөн бямба гариг буюу 05 сарын 16-нд тарьсан моднууддаа цэнэг усалгаа хийлээ. Бидний тарьсан мод сайхан урганаа.
Дэлгэрэнгүй

Бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 09 цаг 41 минут
2020 оны 05 сарын 05 -ны өдөр батлагдсан Баянхонгор сумын Засаг даргын захирамжын дагуу тус хэлтсийн хамт олон бүх нийтээрээ мод тарих өдрийг тэмдэглэж, өөрсдийн хариуцсан ойн зурвас газрынхаа модыг арчлаж, 12 мод шинээр тарьж, мөн хуучин тарьсан моднууддаа цэнэг усалгаа хийлээ. Мод тарьсан газруудын хог хаягдлыг цэвэрлэв. 5 сарыг дуустал бямба гариг бүр модоо арчилж, услахаар төлөвлөлөө.
Дэлгэрэнгүй

2019 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, МАЛЫН ХАШАА, ХУДГИЙН ТООЛЛОГЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 16. 09 цаг 10 минут
2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2019 оны Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд 20 сумын статистик хариуцсан ажилтан хамрагдаж байна. Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь нээж үг хэлэв. Аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрдэнэбат мал тооллогын маягтын өөрчлөлтийн тухай, мал тооллогод юуг анхаарах тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2019 он 09 сар 19. 10 цаг 20 минут
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2019 оны 09 сарын19-ны өдөр Статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт болж байна. Сургалтыг ҮСХ-ны ЭЗСГ-ын дарга Э.Эрдэнсангаар ахлуулсан ажлын хэсэг хийлээ. Ажлын хэсэгт ҮСХ-ны ТГ-ын ОНХХ-ийн референт З.Нямбаяр, ДАМХ-ын референт Д.Нямсүрэн, МТГ-ын референт Н.Цэрэнбалжир, ЗХНХ-ийн референт Г.Боргил нар байлаа. ААНБ-ын төлөөлөлд зориулсан "Нээлттэй мэдээллийг бий болгох" сэдэвт сургалт, Төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан " Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах" сэдэвт сургалтууд боллоо. Сургалтанд аж ахуй нэгж байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогчид, төрийн байгууллагын албан хаагчид идэвхитэй оролцож, өөрсдийн сонирхсон асуултанд хариу авлаа.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 11-р сарын 12-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/
Гурил, I зэрэг, кг 1350
Хонины мах, кг

6000

Үхрийн мах, кг 8500
Ямааны ястай мах, кг 4500
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 4000
Ноолуур, кг -
Бензин, А-80 1370
Бензин, А-92 1500
Дизелийн түлш 1950